Сургалтын танилцуулга
Та энэхүү сургалтаар гэрэл зургийн анхан шатны гэх суурь ойлголт, онолын мэдлэг, үр дүнтэй ажиллах практик дадлага, туршлагуудыг эзэмших болно.
Энэхүү сургалтын давуу тал нь шинэ тутам гарч буй технологи мэдээллээс хоцрохгүй байх, гэрэл зургийн аппарат хэрэгслээ бүрэн эзэмшиж, ашиглах практик дадлагад тулгуурлан олсон мэдээллээ мэдлэг болгох, сонирхол нэгтнүүдтэй болж хамтдаа хөгжих боломжийг олгоно.

Тавигдах шаардлага
Manual тохиргоо хийх боломжтой мэргэжлийн фүнкц агуулсан фото аппарат болон нэн шаардлагатай дагалдах хэрэгсэлтэй бол сургалт илүү үр дүнтэй болно.
Сургалтанд нас харгалзахгүй

Энэ хичээлээс юуг суралцаж болох вэ?
Гэрэл зургийн тухай онолын үндэс, үндсэн ойлголт, түүний хөгжил, мэргэжлийн зургийн аппаратын онцлог, ажиллах зарчим, нэмэлт тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийг хэрхэн зөв ашиглах тухай
Дүрс буулгалтын тухай ойлголт, дүрс буулгалтанд нөлөөлдөг хүчин зүйлсийн тухай
Орчны горим (хөрөг, байгаль орчин, хүүхэд, спорт, макро/ ойрхон), автомат болон гүйнзгийрсэн горим, түүний төрлүүд (автомат, программ, хөшигнөөс хамаарах, өрцнөөс хамаарах, гар ажиллагаа) -ийг хэрхэн зөв ашиглах тухай
Дурангийн тухай ойлголт,түүний ажиллах зарчим, (фокуслах, харагдах өнцөг, өнцгийн ялгаа) зэрэг Ойлголтуудын тухай
Боломжит (орчны) гэрлийг хэрхэн зөв ашиглах, нэмэлт гэрэл түүнийг хэрхэн зөв ашиглах тухай
Гэрэл зургийн зохиомж, гэрэл зургийн төрлүүдэд анхаарах зүйл гэх мэт гэрэл зургийн талаар цогц мэдлэгийг танд эзэмшүүлэх болно.



Хэн хамрагдаж болох вэ?
Гэрэл зураг идэвхитэй сонирхогчид болон бие даан олж авсан онолын мэдлэгээ цэгцлэх, худалдан авсан аппарат хэрэгслээ бүрэн таньж үр дүнтэй ашиглах сонирхолтой хэн бүхэн
Ажил мэргэжлийн онцлогоосоо хамааран байнга аялаж байдаг, мөн байнга гэрэл зургийн хэрэгцээ гарч байдаг хэн бүхэн
Төрийн ба төрийн бус байгууллагын олон нийттэй харилцах эсвэл маркетингийн албаны удирдлагууд
Энэ чиглэлээр ажиллахаар төлөвлөсөн оюутан, залуус

Хичээлийн төлөвлөгөө

д/д Сэдэв агуулга Үргэлжлэх хугацаа
1 Гэрэл зургийн үүсэл хөгжил, үндсэн ойлголт, гэрэл, хөгжил, камер түүний онцлог, гэрэл болон өнгөний ойлголт 4 цаг Сургалтын танхим
2 Гэрэл зургийн нэр томъёо, линз түүний төрлүүд, шинж чанар, дурангийн элемент, өнцгийн ялгаа-өөрсдийн камертай танилцах 2 цаг
3 Камерын их бие, үндсэн тохиргоо, зураг авах тэнцэтгэл, тус бүрийн үүрэг фүнкц
Макро гэрэл зураг, Панорама, HDR, гэрэл хэмжилт, Зураг авах ажиллагаа, Анхаарах зүйлс, Дэс дараалал, Рефлекс 4 цаг
4 Дадлага зураг авалт 8 цаг Фото студид
5 Гэрэл зургийн дагалдах хэрэгслүүд, гэрэлтүүлэг, арга хэрэгсэл, Дижитал гэрэл зураг, онцлог давуу тал 4 цаг Сургалтын танхим
6 Дижитал аппартын үндсэн фүнкц, өнгөний тохиргоо 2 цаг
7 Гэрэл зургийн зохиомж, гэрэл зургийн төрлүүд анхаарах зүйлс 4 цаг
8 Дадлага зураг авалт, Олсон мэдлэгийг бататгах, гэрэл зургийн сонголт хийх, архивлан хадгалах, хэвлэлийн шаардлага, суралцагчдын онцлогийг тооцсон зөвлөмж ярилцлага 8 цаг Улаанбаатар хотын орчимд